Т.Гантулга удахгүй тэтгэвэртээ гарах тул ШӨХТГ-ын даргаар түр хугацаанд томилогдов уу

Т.Гантулга удахгүй тэтгэвэртээ гарах тул ШӨХТГ-ын даргаар түр хугацаанд томилогдов уу

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.19/ ээлжит хурлаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилж байна. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар томилж байгаа аж.

Учир нь МХЕГ, ШӨХТГ-ыг нэгтгэх бөгөөд даргаар нь Б.Баасандорж ажиллана, ийнхүү хоёр том агентлагийг нэгтгэж буй нь төрийн хүнд суртлыг багасгах зорилготой гэж тайлбарлаж буй.

Тэгвэл ШӨХТГ-ын даргаар томилогдоод буй Т.Гантулга нь ирэх есдүгээр сард тэтгэвэртээ гарч магадгүй гэсэн мэдээлэл байна. Иймд түүнийг нэг төрийн байгууллагаас нөгөөд түр хугацаанд томилсон байж болзошгүй байна.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө