Н.Төгсцогтын тоглолтыг NTV телевиз шууд дамжуулж байна

Н.Төгсцогтын тоглолтыг NTV телевиз шууд дамжуулж байна

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр /2022.01.23/ мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Намиб Улсын тамирчин цөлийн шуурга хочит Сакариа Лукастай хийнэ. Төлөвлөгөө ёсоор Н.Төгсцогт АНУ-ын боксчин Виктор Пасильястай тулалдах байсан ч тэрбээр коронавирусийн халдвар авсан тул тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Сакариа Лукас нь 37 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийснээс нэг л удаа ялагдал хүлээж байжээ. Харин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12-т нь ялалт байгуулсан юм. Энэхүү тоглолтыг NTV телевиз 09:45 цагт шууд дамжуулна.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө