ШУУД ҮЗЭХ: ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томиллоо

ШУУД ҮЗЭХ: ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргад Д.Ганзоригийг томилох эсэх асуудлыг зөвшилцөөд нийт гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн А.УндрааЦэргийн нэгдсэн холбоо аймаг болгонд байгуулагдаад түүнийг нь Засаг дарга ахалж байгааг гайхаж байна. Засаг дарга нар тийм их цаг завтай хүмүүс байдаг юм уу. Зэвсэгт хүчний хийх ажлыг улс төрчид хийгээд байна. Аливаа зүйл хуулийн дагуу л явах ёстой” гэв. 

УИХ-ын гишүүн О.БаасанхүүЯагаад цэргүүд нас бараад байна вэ. Ямар арга хэмжээ авах вэ.  Хамгийн улстөржих ёсгүй цэргийн алба хаагчид Цэргийн нэгдсэн холбоо гэдэг юманд нэгдэж болох уу. Энэ холбооноос цэргийн зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь хуульд хэр нийцэх вэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.НямдоржО.Баасанхүүгийн яриад байгаа ноцтой зүйл шүү. Үүнийг анхаарах ёстой. Генерал цолтой хүмүүс холбоо байгуулаад явж байгаа нь ноцтой асуудал шүү. Ямар фронт байгуулж, хэнтэй тэмцэлдэх гээд байна. Генерал цолтой хувцас өмсөөд ингэж явж болох уу. Одоо томилогдох гэж байгаа хүн үүнийг анхаараарай. Генерал хувцас өмсчихөөд, фронт байгуулаад явж байгаа нь эрүүл биш үзэгдэл шүү. А.Ганбат гэдэг хүн ЗХЖШ-ын даргаас ажиллаж байгаа 10-аад жилийн өмнө гараад дахин томилогдсон. Ингээд жил хүрэхгүй хугацаанд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. ЗХЖШ-ын дарга гэдэг албан тушаал тоглоом хийдэг албан тушаал биш шүү дээ” гэсэн юм.

Д.Ганзориг Монгол Улсын эрх зүйн хүрээнд улс нэгдмэл байх ёстой гэдэгтэй санал нэг байна. ТББ хууль бус үйл ажиллагаа явуулбал холбогдох байгууллага нь шалгах байх” гэлээ.

Харин одоо чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийг хийх гэж байна.

Байнгын хорооны тогтоолыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулж байна.