АНУ, ОХУ-ын батлан хамгаалахын сайд нар "анх удаа" ярих үеэрээ, Украинд гал зогсоохыг уриалж, холбооны шугамаа хадгалахын онцолжээ

АНУ, ОХУ-ын батлан хамгаалахын сайд нар "анх удаа" ярих үеэрээ, Украинд гал зогсоохыг уриалж, холбооны шугамаа хадгалахын онцолжээ

АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Л.Остин Оросын Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгутай өчигдөр /2022.05.13/ ОХУ-ын Украинд түрэмгийлсний дараа “анх удаа ярилцсан” гэж Пентагон мэдэгджээ. 

Тодруулбал, “5-р сарын 13-нд Батлан ​​хамгаалахын сайд Л.Остин хоёрдугаар сарын 18-наас хойш анх удаа ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгутай ярилцлаа” гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ж.Кирби мэдэгдээд, Л.Остин "Украинд нэн даруй гал зогсоохыг уриалж, харилцаа холбооны шугамыг хадгалахын чухлыг онцолсон" гэж нэмж хэлжээ. Мөн Л.Остин, С.Шойгу хоёрын утасны яриа нэг цаг орчим үргэлжилсэн бөгөөд тус харилцан яриаг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга "санаачилсан" гэж АНУ-ын албаны хүн тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: CNN