Шилдэг 30 оюутанд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно

Шилдэг 30 оюутанд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг зарлалаа.

Тус тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгох юм.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна.