Нөхөртэй минь уулзсан хүн согтуу байгаагүй гэж байхад шинжилгээгээр өндөр согтолттой гэж гарсан

Нөхөртэй минь уулзсан хүн согтуу байгаагүй гэж байхад шинжилгээгээр өндөр согтолттой гэж гарсан

 -ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН БҮХ ЗҮЙЛЭЭ ОРХИОД ЗӨВХӨН НӨХРИЙНХӨӨ НЭР ТӨРИЙГ СЭРГЭЭХИЙН ТУЛД БҮХНИЙГ ХИЙНЭ-

Иргэн Б.Болороо өнөөдөр ээжийнхээ хамтаар өөрт байгаа баримт материалуудыг дэлгэн Төв талбай дээр хугацаагүй суулт зарлаж байна.тэрээр энэ өдрөөс эхлэн 14 хоногийн турш өдрийн 12 цагаас эхлэн 16 хүртэл суулт зарлах юм. Энэ хугацаанд талийгаач нөхрийнх нь хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлэн дахин шалгах, Мэргэжлийн хяналтаас гарсан хариуг дахин гаргуулах, мөн шалгуулах зэрэг шаардлагууд албан тушаалтнуудад хүргүүлж байгаа юм. Мөн Төрийн гурван өндөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг анхаарахыг шаардаж байна.  Учир нь түүний халамжит хань талийгаач А лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг гарч албанаас шалгаж эхлээд таван сарын нүүрийг үзжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын даргын өгсөн үүргийн дагуу албаны шалгалт явуулахаар болсон. Тухайлбал, Б.Болороогийн нөхрийн задлан шинжилгээний хариу их хэмжээний согтолттой байсан гэж гарсан байдаг. Үүнээс гадна холбогдох байгууллагаас Б.Болороогийн нөхрийг архи хэтрүүлэн хэрэглэж, улмаар хийх ёсгүй ажил хийж байх үеэрээ лифтний хөндий хэсэг рүү хөл алдаж амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарсан аж. Уг дүгнэлттэй Б.Болороо санал нийлэхгүй байгаа бөгөөд энэ хэрэгт компанийнхан нөлөөлсөн гэж үзэж байна. ингэхдээ тэрээр олон нийтээс дэмжлэг хүсэж гарын үсэг цуглуулж байна.

Биднийг сурвалжлага бэлгэхээр түүн дээр очиход тэрээр хэрэг гарсан өдрийн дүрс бичлэгийн камерт бичигдэн үлдсэн байдлыг зураг хэлбэрээр олон нийтэд харуулахаар самбарт өлгөсөн байгаа харагдсан билээ. Мөн бичлэгийг ээжийнхээ утсан дээр бүрэн эхээр нь хуулан ирсэн байв.

Харин түүнтэй ээж нь байхаас гадна хамт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон түүний багын хоёр найз ирж сэтгэл санаагаар дэмжин хамт байхаа илэрхийлж байсан билээ.

-“ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ” ХХКЭМЭГТЭЙ ЗАХИРАЛ НЬ
УУЧЛАЛТ ГУЙХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
-

Тэрбээр хэлэхдээ: Миний нөхөр одоо архи ууж байгаад өөрөө унасан юм шиг болсонд их харамсаж байна. “Аравдугаар сарын 28-нд би өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан төрийн өндөрлөгүүдэд зориулж ил захидал хүргэсэн. Би тэдэнд шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахиж  гадны улсад гаргуулах, хэргийг шинээр мөрдөж эхлэх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын /МХЕГ/ дүгнэлтийг дахин хянуулах гэхчлэн гурван хүсэлт тавьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг нь ч  надтай холбогдоогүй ядаж туслахаараа дамжуулан хариу ч мэдэгдээгүй. Тэд яг л нүд,чихгүй юм шиг  л сууж байна.  Үүнээс харахад Монгол Улсын төр нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүн гэж үздэггүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн иргэдээс гарын үсэг цуглуулах суултыг 14 хоног хийнэ. Ажлын цаг тараагүй байгаа учраас цөөн хүмүүс гарын үсэг зурж байна. Гэхдээ үдээс хойш олон хүн гарын үсэг зурж, миний нөхрийн нэр хүндийг сэргээж энэ хэргийн үнэнийг олоход тусална гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн гол нь МХЕГ миний нөхрийг ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэсэн дүгнэлт гаргасан.  Задлан шинжилгээгээр согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон мөн нас барсан хугацааг тогтоох боломжгүй гэж гарсан. Зургадугаар сарын 19-нд  миний нөхөртэй хамгийн сүүлд уулзаж лифтний түлхүүр өгсөн хүн болох “Хишиг арвин индустриал” ХХК-ийн  ажилтан  хүртэл миний нөхрөөс архи үнэртэхгүй байсан гэдгийг хүлээн  зөвшөөрсөн. Миний нөхрийн үндсэн  ажил нь лифт засах биш хамгаалагч атал  байнга лифт засуулдаг байсан нь ажил үүргийнх нь чиг үүрэгт байхгүй зүйл.

Би нөхрийнхөө цогцсыг долдугаар сарын 8-нд олж, аравдугаар сарын 19-ныг  хүртэл Сонгинохайрхан дүүргийн мөрдөн байцаах тасагт бүрэн дүүрэн итгэж хүлээж сууснаараа   нийгэмд нөхрөө архичин юм шиг харагдуулахад хүрчихлээ.

“Хишиг арвин индустриал” ХХК-иас анх над руу залгаж “Нөхөр чинь  ажлаа орхиод явчихлаа” гэж худал ярьснаас хойш би  гадуур хайж цаг хугацаа алдсанаас болж  нөхрийнхөө цогцсыг өмхийрч, муудсан байхад нь олсон. Тийм учраас одоо надад хүлээх цаг байхгүй. Нөхрийнхөө нэр төрийг нь цэвэрлэж авмаар байна. Миний нөхөр огт архи уудаггүй. Үүнийг нотлох олон  хүн бий. Манай гэр бүлийн хувьд мөнгө төгрөгөөс илүү нэр төрийг эрхэмлэдэг. Нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэхийн тулд би юу ч хийхэд бэлэн байна. Энэ бүхэн охиныхоо ирээдүйн төлөө хийж буй алхам юм. Тэр компанийн зүгээс уучлалт гуйхгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ миний нөхрийг ийм байдалд хүргэсэн тэд буруутай нь нотлогдоод байхад ингэж хандаж байгаад гомдолтой байна  гэв.




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас чөлөөлөв

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ