БНХАУ-ын 758 иргэнийг Монгол улсын хилээр албадан гаргаж байна

БНХАУ-ын 758 иргэнийг Монгол улсын хилээр албадан гаргаж байна

Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтран энэ сарын 29-ны өдөр /2019.10.29/ тусгай ажиллагаа явуулж нэр бүхий таван зочид буудлаас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан  өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан.

Тэгвэл тусгай ажиллагааны үеэр саатуулагдсан БНХАУ-ын 758 иргэнийг яг одоо Монгол улсын хилээр албадан гаргаж байна. Тус үйл ажиллагаа Улаанбаатар төмөр замын буудлаас баруун талд, хуучинаар 1000 машины зогсоолын талбай болон, Вагон депо дээр болж байна. Харин Шангрилла зочид буудлаас саатуулагдсан БНХАУ-ын дөрөв, Монгол улсын нэг иргэний шалгах шалгалтын ажиллагаа цаашид үргэлжлэх ажээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫН ЭХ СУРВАЛЖ: Zindaa.mn