Засгийн газрын дэргэдэх гурван санг нэгтгэх саналыг дэмжлээ

Засгийн газрын дэргэдэх гурван санг нэгтгэх саналыг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.06/ хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нэгтгэсэн гурван сангаас  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгах горимын санал гаргасан нь дэмжигдлээ.

Тодруулбал, нэгтгэсэн гурван сан буюу  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгаж тус санд 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах гэсэн горимын саналын дагуу санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.

Ингэснээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг төсвийн хэлэлцүүлгийн явцад шийдвэрлэх юм.




Өнөөдөр хонь өдөр

25 минутын өмнө