Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд 143 дугаар сургууль нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд 143 дугаар сургууль нээлтээ хийлээ

УИХ-ын гишүүн Н.Учралын сонгогдсон 72 дугаар тойргийн 23 дугаар хороонд 208 га талбайд нийт 13000 орчим хүн амьдарч байна. Хамгийн гол нь энэ хороонд өнөөдрийг  хүртэл сургууль, цэцэрлэг байхгүй байсан юм.

Тэгвэл тус хороонд 7000м2 талбай бүхий 640 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын сургуул ашиглалтад орж, өнөөдөр албаны ёсны нээлтээ хийлээ.

Тус хороонд сургуулийн насны 2500 хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчит болон хувийн сургууль байхгүйгээс хүүхдүүд өөр дүүрэг, хорооны сургуульд сурдаг байсан байна.  Хүүхдүүд өөр хорооны сургуулиудад хуваагдан гурван ээлжээр хичээллдэг байсан бөгөөд хичээл сургуульдаа ирж очиход хол зам туулдаг гээд олон хүндрэлүүд гардаг байжээ. Харин Н.Учрал гишүүний санаачилгаар ийнхүү 143 дугаар сургууль ашиглалтад орсноор нэмэлт хүчин чадлаар 1000 гаруй хүүхэд ая тухтай орчинд сурч боловсрох боломжтой боллоо.

Түүнчлэн тус сургуульд Н.Учрал гишүүний санаачлага, хөрөнгө оруулалтаар  Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж  байгаа юм байна.  Мөн энэ хороонд   150 хүүхдийн ортой цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна.




Улаанбаатарт 2 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө