Монголын баг, Камбожийн шигшээтэй талбайд нь тоглож 1:1-ээр тэнцлээ

Монголын баг, Камбожийн шигшээтэй талбайд нь тоглож 1:1-ээр тэнцлээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны өдрүүдийн хүрээнд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Камбожийн шигшээ багтай  нутагт нь тоглож гоолын харьцаа 1:1-ээр тэнцлээ. Монголын шигшээ баг маргааш Мьянмар улсыг зорино. Тэд энэ сарын 19-ний өдөр Мьянмар улсын шигшээ багийн эсрэг ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо талбайд нь хийх юм.