Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн Даваа гарагийн хурал завсарласан хэвээр байна

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн Даваа гарагийн хурал завсарласан хэвээр байна

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнтэй хурлыг энэ долоо хоногийн даваа гарагт /2019.11.18/ 11:00 цагт зарлаж Д.Одбаярыг “Цэцийн дарга”-ын албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч Д.Одбаяр тэргүүтэй цэцийн зарим гишүүд хуралдаа хүрэлцэн ирээгүй учир тус хуралдааныг энэ сарын 22 ны өдрийн Баасан гараг хүртэл түр завсарлуулаад байгаа ажээ.

Учир нь Даваа гарагт зарлагдсан Цэцийн гишүүдийн хуралд Д.Одбаярын хамтаар Д.Солонго, Г.Баясгалан нарын цэцийн гишүүд хүрэлцэн ирээгүй байна. Мөн цэцийн гишүүн Н.Чинбат гадаадад томилолттой яваа учир цэцийн нийт гишүүдийн ирц хүрээгүй байдаг.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс цэцийн эмэгтэй гишүүдээс “цэцийн дарга”-ыг сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар цэцийн гишүүн Г.Баясгаланг цэцийн даргаар сонгох нь зөв гэсэн байр суурьтай байгаа тухай эх сурвалж мэдээлж байгаа юм.