Сургуулийн үдийн цайнаас хорхой гарчээ

Сургуулийн үдийн цайнаас хорхой гарчээ

Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нэг ангид үдийн цайнд өгсөн үзэмний шүүснээс хорхой гарчээ. Үүнийг шалгаж өгнө үү гэсэн гомдлыг аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ирүүлсэн байна.

Тухайн гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийх байсан ч амралтын өдөр таарсан, хоолны дээжийг 72 цаг хадгалаад устгадаг зэрэг шалтгаанаас үүдэн нарийн шинжилгээ хийх боломжгүй болжээ. Тус сургуульд үдийн цай нийлүүлдэг "Нью Арвай Фүүдс" компанийн цайны газрын тогооч хэлэхдээ “Манай хоолноос өт гараагүй. Тухайн хүүхдийн аяга өтчихсөн байх магадлалтай” гэх тайлбар өгчээ. Өнгөрсөн жил хүүхэд үдийн цайнаас хордлого аван эмнэлэгт хэвтсэн тохиолдол ч гарч байв.

Үдийн цайнд чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлдэг, гал тогооны орчин нөхцөл ариун цэврийн шаардлага хангадаггүй гэх гомдлыг эцэг, эхчүүд тавьж байлаа.