Нийслэлийн сурагчид энэ сарын 23-аас эхлэн амарна

Нийслэлийн сурагчид энэ сарын 23-аас эхлэн амарна

 Нийслэлийн сурагчдын II улирлын амралт ирэх даваа гарагаас буюу  12 дугаар сарын 23-наас эхлэн 21 хоног, орон нутгийн сурагчид 12 дугаар сарын 30-наас эхлэн 14 хоног үргэлжилнэ.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тушаалаар 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэн баталжээ. Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийнхан 32 долоо хоног хичээллэх бөгөөд үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх аж. 

2019-2020 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулахад, нийслэлийн ЕБС-ийн сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд: I улиралд 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр, II улиралд 12 дугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр III улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног, Цагаан сарын амралт 2 дугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног, III улиралд 3 сарын 23-наас эхэлж 4 сарын 3-ныг дуустал 2 долоо хоног амрах бол зуны амралт I-V анги 6 дугаар сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 дугаар сарын 8-наас амарна.

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд: I улиралд 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног, II улирал 12 дугаар сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 2 долоо хоног, Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног, III улиралд 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног амрах бол зуны амралт нь нийслэлтэй адил хугацаанд байх юм байна.




Ж.Эрдэнэбат: Миний эрх зөрчигдөж байна

18 цагийн өмнө

Шуурхай мэдээ