Тав хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эхэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгоно

Тав хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эхэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгоно

Ховд аймгийн Засаг даргын захирамжаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоёрдугаар улирлын амралтын хугацааг долоо хоног сунгаж, нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл амраахаар шийдвэрлэсэн байна. Мөн цэцэрлэгүүдийг нэгдүгээр сарын 10-наас 20-ны өдөр хүртэлх хугацаанд амрааж, хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахыг түр хугацаанд хязгаарлажээ.

Улмаар жирэмсэн болон 5 хүртэлх насны хүүхэд нь ханиад, томуугаар өвчилж, эмчлүүлэх, асруулах зайлшгүй шаардлага тулгарсан ажилтан, албан хаагчдад 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохыг байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт зөвшөөрсөн байна.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, Ховд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 15.1 хувийг эзэлж байна.




Улаанбаатарт 12 градус дулаан байна

17 цагийн өмнө

Шуурхай мэдээ