Дорноговь аймагт иргэний халаасанд байсан гар утас дэлбэрч, гар нь тасарчээ

Дорноговь аймагт иргэний халаасанд байсан гар утас дэлбэрч, гар нь тасарчээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн айраг суманд иргэний гар утас дэлбэрч, ноцтой гэмтсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, “АОВРОРУ” ХХК гэх компанийн ажилтан иргэн М-ийн энгэрийн халаасанд байсан “Samsung Grand” маркын гар утас дэлбэрсэн бөгөөд зүүн гарынх нь бугалга хэсэг тасарсан гэдэг мэдээлэл байна. Хэргийн газарт ажилласан цагдаагийн ажилтнууд дэлбэрсэн гар утасны үлдэгдлийг хураан авч, хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа аж.