Б.Цогтгэрэл: Москвад хэнийг ч халж, солих асуудлыг ЯРИАГҮЙ

Б.Цогтгэрэл: Москвад хэнийг ч халж, солих асуудлыг ЯРИАГҮЙ

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа болон Ерөнхий хорооны гишүүн Б.Цогтгэрэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр Москвад хэлэлцэж буй тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Энэ талаар УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэлээс тодрууллаа.

Тэрбээр “Москвад 2020 оны төсвөө хэлэлцэж байна. Хэнийг ч халж солиогүй. Солихгүй. Есдүгээр сард В.В.Путиныг ирэх үед бүх хүмүүсээ гурван жилээр ахиад сунгасан тул ойрын гурван жилд халаа сэлгээ ярихгүй. Ажил хэвийн явж байна. 25 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөг давуулан биелүүлж 28.1 сая хүргэсэн УБТЗ-ын дарга нарт баяр хүргэж байна” гэлээ.

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа болон Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл нар нь 1000 вагоны хэрэг, зам засварын машины хэрэг, авлига албан тушаалын хэргүүдэд холбогдсоноос гадна олон улсын вагон осолдсон, суудлын вагон эвдэрсэн, замын машинч осолдсон зэрэг хүний амь нас эрсдсэн зэрэг хэрэгт нэр холбогдсон юм. Түүнчлэн Д.Жигжиднямаад холбогдох авлига, албан тушаалын 20 гаруй төрлийн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн билээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө