Б.Бат-Эрдэнэ: Гишүүдийн ХОМ-ийг бүртгэхдээ техникийн алдаа гаргасан гэж үзсэн

Б.Бат-Эрдэнэ: Гишүүдийн ХОМ-ийг бүртгэхдээ техникийн алдаа гаргасан гэж үзсэн

Ёс зүйн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий таван гишүүний хөрөнгө, орлого огцом өссөн талаар “Бид уучлахгүй” хөдөлгөнөөс ирүүлсэн гомдлыг хэлэлцлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нарын таван гишүүний хөрөнгө, орлого нь огцом өссөнийг ёс зүйн хувьд дүгнүүлэхээр гомдол гаргасан байдаг

Хуралдаан хаалттай явагдсан бөгөөд ямар шийдвэр гаргасан талаар тус дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тайлбар өглөө.

Тэрбээр “Ёс зүйн зөрчилд нэр холбогдсон гишүүдээс бичгээр тайлбар авсан. Ингээд өнөөдөр хуралдлаа. Хуулийн дагуу ёс зүйн зөрчилтэй холбогдсон гишүүдийн тайлбарыг нь сонссон. УИХ-ын гишүүний ёс дүрмийн дагуу дээрх гишүүдийн асуудлыг хэлэлцээд ХОМ-тэй холбоотой техникийн алдаа гарсан байна. Тиймээс дээрх гишүүдэд зөвлөмж хүргүүлэх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, ТББ байгуулсан ч одоо үйл ажиллагаа нь явагддаггүй мөн ажил нь эхлээгүй компанийг ХОМ-д  нь бүртгэсэн байна гэж гишүүд хэлсэн. УИХ-ын гишүүдийн зүгээс хөрөнгө орлого нь огцом өсөөгүй гэсэн тайлбарыг хийж байгаа. УИХ-ын Ёс зүйн дэд хороо нь ямар нэгэн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаггүй. Харин сануулах, хэлэх л арга хэмжээ авдаг” гэлээ.