Д.Жаргалсайхан: Н.Номтойбаярыг гэм буруутай гэж үзээгүй

Д.Жаргалсайхан: Н.Номтойбаярыг гэм буруутай гэж үзээгүй

-ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХААЛТТАЙ ХУРАЛДАЖ БАЙНА-

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэнэ. Халдашгүй байдлын дэд хороо түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг дэмжсэн. Харин намын бүлэг нь уг асуудлаар байр, сууриа тодорхой болгоогүй байна.

Яг одоо Хууль зүйн байнгын хороогоор уг асуудлыг хаалттай хэлэлцэж байна. Өнөөдөртөө багтан мөн Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, шийдвэрээ танилцуулна. Мэдээж эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар урьдын жишгээр МАН Н.Номтойбаяр гишүүнийг авч үлдэхээр ярилцсан гэх. Гэхдээ Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрх түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ил, тод үндэслэл хэлэхгүйгээр өнөөдрийг хүрсэн нь шүүмжлэл дагуулсаар байна.

-ҮНДЭСЛЭЛ НЬ ХАНГАЛТГҮЙ ГЭЖ МАН-ЫН ЗАРИМ ГИШҮҮД ҮЗЭЖ БАЙНА-

Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Н.Номтойбаярын гэм буруутайг хэн ч тодорхойлоогүй. Хэргийн нотлох баримтуудыг дахин, давтан задлаад байлгахуйн тулд Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирсэн” гэсэн юм. Тэгэхээр түүнийг УИХ-ын гишүүнээс нь буулгах гэж буй гол шалтгаан нь мөрдөн шалгагдаж буй хэргийн ТАЛААР олон нийтэд ил болгосон тухай аж. Янз бүрийн шалтгаантай, цаанаа нууж хаах олон үндэслэлтэй байж болох ч зөвхөн дээрх үндэслэлээр түүнийг гишүүнээс нь эргүүлэн татвал учир дутагдалтай гэж хэлэх олон улс төрч бий.

Өөрөөр хэлбэл, ЖДҮ-гийн хэрэгт нэг ч гишүүнийг  эргүүлэн татаж чадаагүй байж хэргийн талаар тодорхой хүрээнд олон нийтэд мэдэгдсэн  Н.Номтойбаярыг түдгэлзүүлнэ гээд гүйдэг бол шууд улс төр гэж харагдана хэмээн МАН-ын зарим гишүүд дотооддоо ярилцаж байгаа гэх мэдээлэл байна. 

Цаашлаад өстэй хүнээ сонгуулиас өмнө УИХ-аас зайлуулах намын даргын “ажил” ч байж мэднэ гэх хардлага тус намд тэр дундаа 32-ийн бүлгийнхэнд байгаа аж. Тиймээс прокуроос оруулж ирсэн үндэслэл нь хангалтгүй гэх шалтгаанаар Н.Номтойбаяр гишүүнийг энэ удаа авч үлдэхээр тохирсон гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч холбогдох байнгын хороод өнөөдөр уг асуудлаар шийдвэрээ гаргах нь.