Чингэлтэй дүүргийн засаг даргаар Н.Батсүмбэрэл томилогджээ

Чингэлтэй дүүргийн засаг даргаар Н.Батсүмбэрэл томилогджээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн  Б/34 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн  байна.

Тэгвэл Ж.Эрдэнэбатын оронд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга  Н.Батсүмбэрэлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилсон гэх албан бус мэдээлэл байна.