УБТЗ-ЫН МЭДЭГДЭЛ: Зүүнхараа, Дархан өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй

УБТЗ-ЫН МЭДЭГДЭЛ: Зүүнхараа, Дархан өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын авто тээвэр болон галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хориглох шийдвэр гарсан.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар төмөр замаас дараах зохицуулалтыг хийж байгаагаа мэдэгдсэн байна. 2020 оны хоёрдугаар сарын 23, 25-ны Улаанбаатар-Эрхүү, 24, 25-ны Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялна.

ЖИЧ: Зүүнхараа, Дархан өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй ба зөвхөн Сүхбаатар өртөөнөөс суух болон Сүхбаатар өртөөнд буух тасалбартай зорчигчийг тээвэрлэнэ" гэж мэдэгдлээ. 

МЭДЭГДЭЛ