АНУ дийлэнх улс орнуудад үзүүлдэг визийн үйлчилгээгээ зогсоож байна

АНУ дийлэнх улс орнуудад үзүүлдэг визийн үйлчилгээгээ зогсоож байна

АНУ-ын Төрийн департамент коронавирусний нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн ихэнх улс орнуудад үзүүлдэг визийн үйлчилгээгээ түр хугацаагаар зогсоож байна. Энэ тухай АНУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.

“COVID-19”-н дэгдэлттэй холбоотойгоор Төрийн департамент дийлэнх улс орнуудад тогтмол үзүүлдэг визийн үйлчилгээгээ түр хугацаанд зогсоож байна. Эдгээр улс орны Элчин сайдын яам, консулын газрууд 3 дугаар сарын 18-наас эхлэн цагаачлалын болон цагаачлалын бус визний тогтмол явуулдаг ярилцлагуудаа цуцална” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.

Элчин сайдын яамууд хэзээнээс визийн үйлчилгээгээ үзүүлж эхлэх боломжтойг хэлж мэдэхгүй байгаа хэдий ч боломж гармагц визийн үйлчилгээгээ сэргээх болно гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна.