МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар ирэх даваа гаригт болох Бага хурлын зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

Тус намын Бага хурал ирэх даваа гаригт буюу энэ сарын 23-ны өдөр онлайнаар болохоор тогтжээ. Уг хурлаар Ц.Бат-Энхийг намын нарийн бичгийн даргаас чөлөөлөх, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө эцэслэх зэрэг асуудлыг хэлэлцэх аж. 

Дашрамд, энэ сарын 25-ны өдөр улс төрийн намууд сонгуулийн мөрөө хөтөлбөрөө Аудитын ерөнхий газарт хүргүүлэх ёстой билээ.