УОК: Гадаадад долоон монгол хүн халдвар авсан нь тогтоогдсон

УОК: Гадаадад долоон монгол хүн халдвар авсан нь тогтоогдсон

ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал "Яг энэ цаг мөчид гадаадад байгаа монголчуудаас долоон хүн коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээлэлтэй байна. Үүний хоёр нь Москвад суралцаж буй оюутан.

ОХУ-д суралцаж байгаа оюутнууд наашаа ирэх хүсэлтээ гаргасаар байна. Маргааш Москвагаас 100 гаруй оюутан Улаан-Үдэд ирж байгаа. Хэрвээ оюутнуудаа авахгүй бол халдварын тохиолдол нь нэмэгдэж байгаа тус бүсэд өвчлөх эрсдэлтэй.

Бидний зүгээс Москва, Улаан-Үд, Эрхүү хотод байгаа оюутнуудыг хооронд нь уулзуулахгүй хавьталд оруулахгүйгээр татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна" гэв.