ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмэгтэй амаржиж охинтой болжээ

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмэгтэй амаржиж охинтой болжээ

Өнгөрсөн сарын 30-нд Сингапураас БНСУ-аар дамжин чартер нислэгээр ирсэн 25 настай бүсгүй өнөөдөр ХӨСҮТ-д сая амаржиж охинтой болжээ. Шуурхай штаб таван шаардлагын хүрээнд түүнийг эх оронд нь авчирсан байна. Бүсгүйн тусгаарлалтын хугацаа энэ сарын 20-ны өдөр дуусах байжээ. 

ЭМЯ-аас мэдэгдэж буйгаар бүсгүйгээс хоёр удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй сөрөг гарсан байна. Ээж, охин хоёрын биеийн байдал сайн байна гэж албанаас мэдэгдлээ.