ВИДЕО: Ялалтын баярт оролцож буй Монгол цэргүүд Улаан талбайд гарч ирлээ

ВИДЕО: Ялалтын баярт оролцож буй Монгол цэргүүд Улаан талбайд гарч ирлээ

Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн сүрт жагсаал Улаан талбайд болж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, дайчдын дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогссоны дараа парадад оролцож байгаа цэргүүд жагслаа.

19 орны цэргийн анги, нэгтгэлийн жагсаал Беларус улсын цэргийн алхаагаар эхэлж, Казахстан, Энэтхэг, Киргиз, Хятад, Молдав улсын дараа Монгол Улсын цэргүүд алхлаа. Манай улсын цэрэг, дайчдыг гарч ирэхэд тайлбарлагч “Монгол Улс нь Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн өдрөөс бидний найдвартай холбоотон болж, үнэлж баршгүй тусламж үзүүлсэн билээ" гэж тодотгов.

Ялалтын баярын жагсаалыг коронавирусний халдвараас сэргийлэх өндөр хамгаалалтын дор хийж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн.

ОХУ-ын нийслэлд Ялалтын баярын 75 жилийн ойн сүрт жагсаалд урилгаар Беларус, Казахстан, Босни Герцеговин, Киргиз, Молдав, Серби, Тажикистан, Узбекистан, Өмнөд Осет, Пакистаны Ерөнхийлөгч нар хүрэлцэн иржээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр могой өдөр

11 минутын өмнө