“Сэлэнгэ 2021” цэргийн хээрийн бэлтгэлийн үеэр “Ми-8” нисдэг тэргээр ОХУ-тай анх удаа хамтарсан нислэг үйлджээ

“Сэлэнгэ 2021” цэргийн хээрийн бэлтгэлийн үеэр “Ми-8” нисдэг тэргээр ОХУ-тай анх удаа хамтарсан нислэг үйлджээ

Орос Монголын хамтарсан “Сэлэнгэ” цэргийн сургуулилт 2008 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж, энэ жилийн хувьд есдүгээр сарын 20-ноос энэ аравдугаар сарын 05-ны хооронд болж байна.

Энэ жилийн сургуулилалтад Монгол улсын зэвсэгт хүчин, ОХУ-ын Дорнодын цэргийн хорооноос нийт 1400 цэрэг, алба хаагч оролцсон бөгөөд ОХУ-ыг төлөөлж дорнод Сибирийн Буриадын нэгдсэн зэвсэгт армийн бүрэлдэхүүн олон улсын терроризмтой тэмцэх тал дээр харилцан туршлага солилцжээ.

Тэгвэл тус сургуулилтын үеэр Орос, Монголын цэргүүд “Ми-8” нисдэг тэргээр анх удаа хамтарсан нислэг хийсэн аж.  Мөн манай улсын уулархаг хээрийн бүсэд цаг уурын хүнд нөхцөлд явагдаж байгаа бөгөөд “Ми-8” нисдэг тэрэгний багийнхан анх удаа хамгийн хүнд даалгавруудын нэг болох байлдааны талбараас шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх тактик боловсруулж, түүнчлэн агаараас мина тавих сургуулилалтыг анх удаа хийжээ.




Өнөөдөр нохой өдөр

23 цагийн өмнө