Чөлөөт бөхийн 57кг-ын жинд ОУХМ Мөнх-Эрдэний Даваабанди Афганистаны Ахмад Барялаг 16:5 оноогоор цэвэр ялж шөвгийн наймд Вьетнамын Нху Ду Фамтай барилдах боллоо.
Ялвал хагас шигшээ барилдаанд өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт Кыргызстаны Бекзат Алмаз Уулутай барилдах магадлал өндөр байна.