П.Сайнзориг: Тавын даваанд унасан нэг бөхөөс допинг илэрсэн. Б сорьц өгөхгүй гэвэл нэрийг мэдээлнэ

П.Сайнзориг: Тавын даваанд унасан нэг бөхөөс допинг илэрсэн. Б сорьц өгөхгүй гэвэл нэрийг мэдээлнэ

Өнөөдөр /2022.08.22/ ХДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг допингийн асуудалтай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр “БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори луу явуулсан 64 бөхийн допингийн шинжилгээний хариу ирсэн. Үүнээс нэг бөхийн шинжилгээний хариу эерэг буюу допинг хэрэглэсэн гэж гарсан. Бүгдийг ОУ-ын WADA байгууллага руу илгээж, Adams системд бүртгэсэн. Допинг хэрэглэсэн гэх бөхөд хариуг биечлэн танилцуулж Б сорьц өгч шинжлүүлэхийг асууна. Өөрөө өгнө гэвэл нэрийг танилцуулахгүй харин орохгүй гэвэл мэдээлнэ. Уг бөхийн хувьд тавын даваанд унасан учир цол нөхөж олгох асуудал яригдахгүй” гэжээ.




Өнөөдөр хулгана өдөр

17 цагийн өмнө