Н.Учрал: Өнөө шөнөөс эхлэн АИ-92 бензинийг 150 төгрөгөөр, евро-92 бензиний үнийг 1000 төгрөгөөр бууруулна

Н.Учрал: Өнөө шөнөөс эхлэн АИ-92 бензинийг 150 төгрөгөөр, евро-92 бензиний үнийг 1000 төгрөгөөр бууруулна

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.11.18/ 11:00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Шатахууны хомсдолоос үүдэлтэй нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажил хийж байна. Өнгөрсөн хугацаанд нийт шатахууны 97 хувь орчмыг ОХУ-аас импортолж авдаг байсан. Одоо 70, 30-ийн харьцаатай болсон. 70 хувь нь ОХУ, 30 хувийг нь БНХАУ, БНСУ зэргээс нийлүүлж байна. Нийлүүлэлт нэмэгдэж 90 мянган литр шатахуун орж ирсэн.  Хөгжлийн банкаар санхүүжүүлж, долоон хувийг нь Монголбанкнаас гаргаснаар шатахууны нөөц бүрдүүлж чадсан. Үүний үр дүнд, өнөө шөнөөс буюу 00.00 цагаас эхлэн энгийн АИ-92 шатахууныг литр тутамд 150 төгрөгөөр, евро АИ-92 шатахууныг литр тутамд 1000 төгрөгөөр бууруулна" гэв.