С.Эрдэнийн санал болгосон Б.Дэлгэрмааг АН-ын гишүүдийн 60 хувь нь дэмжилгүй, унагажээ

С.Эрдэнийн санал болгосон Б.Дэлгэрмааг АН-ын гишүүдийн 60 хувь нь дэмжилгүй, унагажээ

Өнгөрөгч есдүгээр сарын 27 /2022.09.27/-ны өдөр хуралдсан Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаар “АН-ын дарга буюу тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүнээр С.Эрдэнийг бүртгүүлэх” тухай С.Эрдэнийн өөрийнх нь хүсэлтийг хэлэлцээд түүний тус намын даргаар бүртгэхээс татгалзсан байдаг.

Тэгвэл АН-ыг төлөөлөх эрхгүй С.Эрдэнэ өнөөдөр /2022.10.13/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийг хурлын зарлаж,  улмаар ҮБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг, Тамгын газрын даргаар Б.Дэлгэрмаа нарыг томилох санал хураалт явуулсан аж.

 Гэтэл нийт хуралдаа оролцсон ҮБХ-ны гишүүдийнх нь 60 хувь нь Б.Дэлгэрмааг ҮБХ­-ны Тамгын газрын даргаар томилохыг дэмжээгүй байна. Сонирхуулахад, Б.Дэлгэрмаа нь 2020 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас нэр дэвшин өрсөлдөөд, ялагдаж явсан нэгэн ажээ. Нөгөө талаар С.Эрдэнийн зарласан тус хурлыг дүрмийн бус, хууль зөрчсөн гэж тус намын олон гишүүн үзэж байгаа ажээ. 




Өнөөдөр гахай өдөр

21 цагийн өмнө