Тэрбишийн Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргаас алтан медаль хүртлээ.
Тэрбээр Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзэж, алтан медалийн төлөөх барилдаанд Киргизстаны тамирчныг цэвэр ялснаар дэлхийн аварга болж байна.