ФОТО: Хорт хавдартай тэмцэж Уэльсийн гүнж К.Миддлтон олон сарын дараа олны өмнө гарч ирсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ

ФОТО: Хорт хавдартай тэмцэж Уэльсийн гүнж К.Миддлтон олон сарын дараа олны өмнө гарч ирсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ

Уэльсийн гүнж Уильям Кэйт Миддлтон хорт хавдар туссан гэж тэрээр өөрөө өнгөрөгч гуравдугаар сард олон нийтэд мэдэгдсэн юм. Тэрээр энэхүү мэдэгдлээсээ хойш олон нийт болоод хэвлэл мэдээллийн өмнө гарахгүй олон сарын хугацаанд өнгөрөөжээ.

Харин түүнийг өчигдөр /2024.06.15/ хүн өвчнөөр өвдсөнийхөө дараа дэлхий нийтийн өмнө анх удаа гарч ирсэн талаар олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлсэн байна. Тодруулбал, тэрээр Их Британийн хаан III Чарльзын төрсөн өдөрт зориулсан парадад оролцжээ. Сонирхуулахад, өнгөрөгч нэгдүгээр сард Уэльсийн гүнж Уильям Кэйт Миддлтон хэвлийн хөндийн мэс засал хийлгэснээ зарласан. Улмаар гуравдугаар сард тэрээр хорт хавдартай болсон тухайгаа мэдэгдсэн. Кейт Миддлтон одоогоор химийн эмчилгээ хийлгэж байгаа талаар Reuters агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалж: Reuters