ШУУРХАЙ: АН-ын дарга Л.Гантөмөр Увс, Завхан аймагт өнөөдөр хийх байсан уулзалтаа цуцалж, Өвөрхангай аймгийн Сант сум руу явжээ

ШУУРХАЙ: АН-ын дарга Л.Гантөмөр Увс, Завхан аймагт өнөөдөр хийх байсан уулзалтаа цуцалж, Өвөрхангай аймгийн Сант сум руу явжээ

Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг уржигдар /2024.06.15/ гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Өчигдөр энэхүү хэрэг явдалтай холбогдуулж, УИХ-ын 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Сайханбаярын нэрийг татаж буйгаа мэдэгдсэн бол, АН-ын дарга Л.Гантөмөр тус намын Сант сумын дарга Б.Баянмөнх амиа алдсан асуудалтай холбогдуулж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг уучлалт гуйхыг шаардсан. Тэгвэл өнөөдөр /2024.06.17/ Увс, Завхан, Баян-Өлгий аймагт хийх байсан сонгуулийн уулзалтаа АН-ын дарга Л.Гантөмөр цуцалж, Өвөрхангай аймгийн Сант сумыг зорьж байгаа ажээ. Тодруулбал, энэхүү хэрэг явдалтай холбогдуулж АН-аас ажлын хэсэг гараад байгаа юм.