СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ нуурын эрэгт амарч, хийлдэг гудсаар усанд хөвж байгаад гудаснаасаа унаж, живжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ нуурын эрэгт амарч, хийлдэг гудсаар усанд хөвж байгаад гудаснаасаа унаж, живжээ

Гэр бүлээрээ нуурын эрэгт амарч, хийлдэг гудсаар усанд хөвж байгаад гудаснаасаа унаж, живсэн харамсалтай хэрэг өчигдөр /2024.06.24/ гарчээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо нуурын усанд бага насны хүүхэд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 24-ний өдрийн 16:22 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход И/ эрэгтэй/ гэр бүлээрээ нуурын эрэгт амарч, хийлдэг гудсаар усанд хөвж байгаад гудаснаасаа унаж, живсэн байжээ. Тиймээс цогцсыг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.