Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан 11.5 тэрбумын өртөгтэй Airbus Helicopter H130 загварын нисдэг тэргээр сурталчилгаагаа хийж явна

Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан 11.5 тэрбумын өртөгтэй Airbus Helicopter H130 загварын нисдэг тэргээр сурталчилгаагаа хийж явна

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нэр дэвшигчид тойрогтоо ажиллаж, сонгуулийн сурталчилгаагаа хийж, иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа юм. 

Нэр дэвшигчдийн ихэнх нь автомашинаар явж тойрогтоо ажиллаж байгаа бол бэл бэнчин сайтай хүмүүс нь нисдэг тэрэг хөлөглөж яваа талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан 3.3 сая ам.доллар буюу 11.5 тэрбум төгрөгийн өртөгтэй Airbus Helicopter H130 загварын нисдэг тэргээр сурталчилгаагаа хийж яваа аж. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нар явж байгаа юм байна. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард ажлын тайлангаа тавих үеэрээ мөн л дээрх нисдэг тэргээр зорчиж явсан гэдгийг зарим эх сурвалжууд хэлж, Улаанбаатарын түгжрэлийг бууруулах чиглэлээр ажлаа хийхгүй ард иргэдийн цагийг түгжрэлд үрчхээд өөрөө нисдэг тэргээр ажлаа амжуулж, аархаж явна хэмээн шүүмжлэл өртөж байсан юм.