“The Hu” хамтлаг долдугаар сарын 10-нд болох тоглолтынхоо талаар  хэвлэлийн бага хурал зарлалаа

“The Hu” хамтлаг долдугаар сарын 10-нд болох тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

“The Hu” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулах талаар хэвлэлүүд мэдээлж байсан.

Үүнтэй холбогдуулан тус хамтлагаас хэвлэлийн бага хурал энэ сарын 27-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "Хит парк"-т 13:00 цагт болохоор болжээ.

Хамтлаг байгуулагдсанаас хойш анх удаа ийнхүү эх орондоо бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах гэж буй тэд энэхүү тоглолтынхоо тухай "Удаан бэлдсэний эцэст элэг нэгт Монгол ахан дүүсдээ "The Hu" хамтлаг нь үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу 7 сарын 10-ны өдөр "HIT Park Ulaanbaatar"-д бүрэн хэмжээний тоглолтоо хийхээ албан ёсоор зарлаж байна. Нэг оройг Монголоороо омогшиж өнгөрөөцгөөе. Дэлхийд Монголоо тамгалдаг ая дуугаа та нартаа барих болно" гэжээ.