Нийслэлд орсон борооны улмаас нэг машин урсаж, 12 айлын гэр хашаа усанд автжээ

Нийслэлд орсон борооны улмаас нэг машин урсаж, 12 айлын гэр хашаа усанд автжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдөр орой /2024.06.18/ орсон борооны улмаас 21:30 цагийн байдлаар СХД-ийн  32, 33-р хороонд гэр хашаа усанд автсан 12, машин урссан 1 удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Улмаар дуудлага мэдээллийн дагуу  НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.