ВИДЕО: Путин Ким Жон Унд бэлэглэсэн “Aurus” машинаа өөрөө жолоодон, хамтдаа явж байгаа зураг нийтлэгджээ

ВИДЕО: Путин Ким Жон Унд бэлэглэсэн “Aurus” машинаа өөрөө жолоодон, хамтдаа явж байгаа зураг нийтлэгджээ

Энэ долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдал ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Хойд Солонгост хийсэн айлчлал байлаа. 24 жилийн дараа Хойд Солонгост хоёр дахь удаагаа айлчилж буй тэрээр энэ сарын 19-ний шөнө Хойд Солонгосын нийслэл Пёнянаас Вьетнамын Ханой хотыг зорин хөдөлсөн юм.

Энэхүү айлчлалаар Путин Ким Жон Унд сүүлийн үеийн “Aurus” маркийн автомашиныг, цайны багцтай бэлэг болгон өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тухайн бэлэгний машиндаа хоёр орны удирдагч хамтдаа суун явж байгаа зураг, бичлэг олон нийтэд цацагджээ. Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг KCNA Пүрэв гарагт нийтэлсэн энэхүү дүрс бичлэгт хоёр удирдагч “Aurus” маркийн автомашинд зэрэгцэж суун, ихэд хөгжилтэй зугаатай байгаа талаар харуулсан байна.

Энэхүү уулзалтаар В.Путин Пхеньянтай харилцаагаа сайжруулах амлалтаа илэрхийлж зэвсэг нийлүүлэх асуудлыг хөндсөн бол БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагааг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн талаар олон улсын хэвлэлүүд онцлоод байгаа юм.