ФОТО: Улаанбаатар хотод бороо, нойтон цас орж, 5 градусын дулаан байна

ФОТО: Улаанбаатар хотод бороо, нойтон цас орж, 5 градусын дулаан байна

Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, дуу цахилгаантай бороо, нойтон цастай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +4...+11 градус дулаан байна.

Нийслэлийн хэмжээнд хийсэн үерийн эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс 10.6 буюу маш их байна. Мөн дүүргүүдийн үерийн эрсдэлийн индексийн дундаж 8.1 буюу “маш их” гэсэн дүгнэлт гарчээ. Иймд иргэд та бүхэн болзошгүй үерийн аюулаас сэрэмжилнэ үү.