СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрэлж гол үерийн аюултай түвшинг 26 см-ээр давж, хүчтэй үерлэж байна гэж анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрэлж гол үерийн аюултай түвшинг 26 см-ээр давж, хүчтэй үерлэж байна гэж анхаарууллаа

Өнөөдөр /2024.06.22/-ийн 06 цагийн байдлаар Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрийн 20 цагаас хойш 6 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 26 см давж, өнгөрсөн 2023 оны их үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа. 

Тодруулбал, Туул гол Улаанбаатар хот орчимд өмнөх шөнийн 22 цагаас хойш 5 см нэмэгдэж, үерийн түвшинг 32 см даван үерийн аюултай түвшинд дөхөж байгаа аж. Харин Сэлбэ голын дагуу үерийн түвшинг 5 см орчим давсан хэвээр байгаа ажээ. Маргааш /2024.06.23/-аас Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 40-50 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг давах магадлалтай байгаа ажээ. 

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний хүрээлэн