СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар хот орчмоор энэ сарын 25, 26-нд дуу цахилгаантай аадар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар хот орчмоор энэ сарын 25, 26-нд дуу цахилгаантай аадар бороо орно

Улаанбаатар хот орчмоор зургаадугаар сарын 25, 26-нд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Зургаадугаар сарын 23-29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн.