Парисын ойролцоох амьтны хүрээлэнгийн гурван чоно нэг эмэгтэй рүү дайрч, хүнд гэмтээжээ

Парисын ойролцоох амьтны хүрээлэнгийн гурван чоно нэг эмэгтэй рүү дайрч, хүнд гэмтээжээ

Парисын ойролцоох амьтны хүрээлэнд гүйж яваад чононуудын дайралтанд өртсөн эмэгтэй эрчимт эмчилгээнд байгаа тухай Францын хэвлэлүүд мэдээлжээ.

Тэдний хэлснээр ням гарагийн өглөө эрт Тоири цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн буудалд байрлаж байсан 36 настай эмэгтэй рүү хойд туйлын гурван чоно дайрч, хүзүү, нуруу, хөлөө хүчтэй хазжээ.

Тоири бол Парис хотоос баруун тийш 40 км-ийн зайд орших Францын хамгийн алдартай зэрлэг ан амьтдын цэцэрлэгт хүрээлэнгийн нэг юм. Тэнд амьдардаг 800 орчим амьтдыг заасан бүсэд чөлөөтэй тэнүүчлэхийг зөвшөөрдөг байна. Тус цэцэрлэгт хүрээлэнг буудлаас цахилгаан хашаа, суваг шуудуугаар тусгаарласан гэж “France Info” мэдээллийн сайт мэдэгдсэн байна. Эмэгтэйг хашгирч, халдлагад өртөж байхад үед нь цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид сонсон аварч, ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж.

Эх сурвалж: BBC