БИДНИЙ ТУХАЙ: БНСУ-ын жуулчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсаас Монголчуудын хоол хүнсний талаар танилцуулжээ

БИДНИЙ ТУХАЙ: БНСУ-ын жуулчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсаас Монголчуудын хоол хүнсний талаар танилцуулжээ

Аялал жуулчлалын улирал эхэлж, Монголд ирэх БНСУ-ын жуулчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсын аялал жуулчлалын сайтууд Монголчуудын ихэвчлэн иддэг хоол хүнсний талаар танилцуулжээ. 

Тус нийтлэлд, Монголчуудын гол хүнс бол мах. Өглөөний хоолондоо энгийн цай, талх, өдөр, оройн хоолондоо мах иддэг. Гэхдээ зуны улиралд тэд маш бага мах иддэг бөгөөд ихэвчлэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Монгол улс далайн түвшнээс дээш дунджаар 1580м орчим өндөрт оршдог тул зундаа халуун, өвөлдөө хэт хүйтэн байдаг. Улмаар үр тариа, хүнсний ногоо тариалахад уур амьсгал таатай бус байдаг тул хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ зэрэг малаа өсгөн үржүүлж, мах хэрэглэдэг. 

Түүнчлэн зунаас эхлэн намар хүртэл малаасаа их хэмжээний сүү сааж, олон төрлийн цагаан идээ гаргаж авдаг байна. Монгол орны өвөл -40 хэмийн хүйтэн байдаг тул бие махбодид дулаан үүсгэдэг өөх тосыг хэрэглэх нь чухал" гэжээ. 

Эх сурвалж: "Joongdo" сонин