“Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх жүдочдын нэрс албан ёсоор баталгаажлаа

“Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх жүдочдын нэрс албан ёсоор баталгаажлаа

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 30 хоногийн хугацаа үлдлээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрийн квотыг албан ёсоор баталгаажуулж зарлалаа.

Хамгийн олон тамирчин өрсөлдөх нь буюу эмэгтэйчүүдийн 48 кг жинд 30 тамирчин өрсөлдөнө. Үлдсэн жингүүдийн тухайд Эмэгтэйчүүдийн -52кг ~ 26 тамирчин, -57кг ~ 26 тамирчин -63кг ~ 29 тамирчин ,-70кг ~ 23 тамирчин,-78кг ~ 22 тамирчин, +78кг ~ 23 тамирчин өрсөлдөх юм. Харин Эрэгтэйчүүдийн -60кг ~ 25 тамирчин, -66кг ~ 25 тамирчин, -73кг ~ 27 тамирчин, -81кг ~ 28 тамирчин , -90кг ~ 28 тамирчин, -100кг ~ 23 тамирчин, +100кг ~ 22 тамирчин өрсөлдөхөөр болжээ.

Монголын баг тамирчдын тухайд,

Эмэгтэй:

  • 48 кгд Б.Баасанхүү
  • 52 кгд Л.Сосорбарам
  • 57кгд Л.Энхрийлэн
  • 78кг О.Хүслэн
  • +78кгд А.Адьяасүрэн

Эрэгтэй:

  • 60кг Э.Ариунболд
  • 66кгд Ё. Басхүү
  • 73 кгд Б.Эрдэнэбаяр
  • 100кг Б.Гончигсүрэн
  • +100 кг О.Цэцэнцэнгэл нарын тамирчид Парис-2024 олимпын наадамд хүч үзэх нь албан ёсоор баталгаажлаа.