Түр зуурын аадар борооны улмаас Булган аймгийн Зүүнтүрүүний гүүр нурж зорчих хөдөлгөөнийг хаалаа

Түр зуурын аадар борооны улмаас Булган аймгийн Зүүнтүрүүний гүүр нурж зорчих хөдөлгөөнийг хаалаа

2024 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 19:20 цагаас 22:29 цагийн хооронд 3 цаг орсон тур зуурын хүчтэй аадар борооны улмаас Булган сумын 4 дүгээр баг Зүүнтүрүүний гол үерлэн бетонон гүүр эвдэрч, нурснаас гүүрээр зорчих хөдөлгөөнийг хаасан байна.

Зүүн түрүү рүү зорчигчдод барилгын хорооны чиглэл Данзангийн замаар машинтай зорчих гарц гаргаж байна. Үерийн улмаас 10кВ-ын гэр хорооллын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур шон унасан байна. Иймд Зүүн түрүү, Залуус хороолол, Буриадын хороо, Жаргалант зуслан, Гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний гэмтэл сэргээн засварлах ажлыг эрчимтэй хийж байна. 

Мөн зургаадугаар сарын 27-нд ихэнх нутгаар, 26,28,29-нд зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх тул иргэд аюулгүй байдлаа сайтар хангаж, эдгээр өдрүүдэд хол, ойрын замд гарахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.