ВИДЕО: Боливи улсад төрийн эргэлт хийхийг хүссэн армийн генералыг баривчлан саатуулжээ

ВИДЕО: Боливи улсад төрийн эргэлт хийхийг хүссэн армийн генералыг баривчлан саатуулжээ

Боливи улсын армийн генерал Хуан Хосе Зунига нийслэл Ла Паз хот дахь Ерөнхийлөгчийн ордны гадаа босогч цэргүүд болон хуягт машин танкуудыг цуглуулж төрийн эргэлт хийхийг оролдсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тэрээр хуягт машин танкуудыг Мурилло талбайд байрлуулж, Ерөнхийлөгчийн ордон, Засгийн газрын байруудыг эзлэхийг оролдсон байна. Үүгээрээ эх орондоо ардчилсан тогтолцоог дахин шинэчлэх хүсэлтэй байсан гэдгээ илэрхийлжээ.

Гэвч Боливийн цагдаа нар төрийн эргэлт хийх оролдлогыг удирдаж байсан генерал Хуан Хосе Зунигаг баривчлан саатуулжээ. Улмаар хэдхэн цагийн дараа төв талбай, Ерөнхийлөгчийн ордны гадаа цугласан хуягт машин танкуудыг эргүүлэн татаж эхэлсэн байна.

Боливи улсад 2025 онд бүх нийтийн сонгуулийн санал хураалт болно. Уг сонгуульд Ерөнхийлөгч асан Эва Моралес дахин өрсөлдөхөө албан ёсоор зарлаад байгааг тус улсын иргэд эсэргүүцэж буй.

Харин ерөнхийлөгч Моралес төрийн эргэлт хийх оролдлогыг шүүмжилж, генерал Зунигагийн эсрэг эрүүгийн гэмт хэрэг үүсгэж яллахыг уриалсан байна. Улсын прокурорын газраас баривчлагдаад байгаа Зунигагийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаа мэдэгджээ.