Ерөнхийлөгчөө нисдэг тэрэгний ослоор алдсан Иранчууд ерөнхийлөгчийн сонгуулиа явуулж байна

Ерөнхийлөгчөө нисдэг тэрэгний ослоор алдсан Иранчууд ерөнхийлөгчийн сонгуулиа явуулж байна

Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси өнгөрсөн сарын 19-нд нисдэг тэрэгний ослоор нас барсан харамсалтай явдал болсон. Тус улсын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль өнөөдөр /2024.06.28/ болж байна. Санал хураалт 08:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ 20 нэр дэвшигч ирүүлсэн. Эндээс ердөө зургаан нэр дэвшигч Ираны Хамгаалах зөвлөлийн шийдвэрээр тунаж үлдсэн. Гэвч энэ долоо хоногт санал хураахын өмнөхөн хоёр нэр дэвшигч өрсөлдөхөөс татгалзжээ.

Тиймээс 62 настай Мохаммад Багер Калибаф, 58 настай Саид Жалили, 69 настай Масуд Пезешкян, 64 настай Мостафа Поурмохаммади нар өрсөлдөж байна.