СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгууд, маргааш ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгууд, маргааш ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр 16:00-22:00 цаг хүртэл Улаанбаатар үүлэрхэг, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Өнөөдөр шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Улаанбаатар хот, Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Маргааш буюу зургаадугаар сарын 30-нд нутгийн баруун хагаст, долдугаар сарын 1-3-нд ихэнх нутгаар халж, 2, 3, 4-нд нутгийн баруун хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.