ВИДЕО: Сөүл хотын төвд зам тээврийн ноцтой осол гарч есөн хүн амиа алджээ

ВИДЕО: Сөүл хотын төвд зам тээврийн ноцтой осол гарч есөн хүн амиа алджээ

Өчигдөр буюу даваа гарагийн оройн 21:00 цагийн орчимд Сөүл хотын захиргааны байрны ойролцоо зам тээврийн ноцтой осол гарч есөн хүн амиа алдаж, дөрвөн хүн бэтргэж гэмтжээ. Тодруулбал, седан загварын автомашины жолооч болох 68 настай, эрэгтэй замаасаа гарч, гэрлэн дохио хүлээн зогсож байсан явган зорчигчдыг дайрсан байна.

Үүний улмаас мөргүүлсэн зургаан хүн газар дээрээ амиа алдаж, гурван хүн эмнэлгийн тусламж авсан ч хэт хүнд гэмтэл авсны улмаас харамсалтайгаар амиа алджээ.

Энэ явдлын дараа Сөүл хотын захирагч О Сэ Хүүн ослын газарт биеэр ирж нөхцөл байдалтай танилцсан ба цагдаа нар ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Автомашины жолооч болон түүний эхнэр бэртсэн тул эмнэлэгт хүргэгдсэн ба урьдчилсан байдлаар жолооч осол гаргах үедээ согтуурсан байгаагүй нь тогтоогджээ.