Испаниас Уругвайн чиглэлд нисэж явсан онгоц агаарын хүчтэй урсгалд орсны улмаас 40 гаруй зорчигч бэртжээ

Испаниас Уругвайн чиглэлд нисэж явсан онгоц агаарын хүчтэй урсгалд орсны улмаас 40 гаруй зорчигч бэртжээ

Испани улсын нийслэл Мадрид хотоос Уругвайн нийслэл Монтевидео хотын чиглэлд нислэг үйлдэж байсан Испанийн “Air Europe” агаарын тээврийн компанийн “Boing 787-9 Dreamliner” онгоц агаарын хүчтэй урсгалд цохигдсоны улмаас Бразил улсын хойд нутгийн Рио Гранде до Норте мужийн нийслэл Натал хотын олон улсын нисэх буудал дээр ослын буулт хийжээ.

Онгоц агаарын хүчтэй урсгалд орох үед суудлын бүсээ зүүгээгүй байсан 40 гаруй зорчигч юм мөргөх, цохигдох зэргээр гэмтэж бэртжээ. Бэртсэн зорчигчдын дийлэнх нь гар хөлөө хугалах, нүүр толгойгоо шалбалах зэргээр гэмтсэн байна. Тус онгоцонд нийт 325 хүн зорчиж явжээ.

Бразилийн Натал олон улсын нисэх буудалд ослын буулт хийх үед гэмтэж бэртсэн зорчигчдод эмнэлгийн тусламж үзүүлэх түргэн тусламжийн олон арван машин хүлээж байсан байна. Тэдгээр түргэн тусламжийн машинууд тусламж шаардлагатай иргэдийг эмнэлэгт хүргэжээ.

Ойрын жилүүдэд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас радарт харагдах боломжгүй агаарын хүчтэй урсгалууд улам нэмэгдэж байгаа аж.

Эх сурвалж: Arirang news